ОНЦГОЙ БАЙДЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ШАТАЛСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА.

2022/12/13

Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын бэлэн байдлыг хангах шаталсан арга хэмжээ” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг 2 үе шаттайгаар явуулж байна.

Сургалт хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчид хамрагдаж байна.

Мал эмнэлгийн салбарын болон оролцогч талуудад малын эрүүл мэндтэй холбоотой онцгой байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх бөгөөд үнэлгээний аргачлалыг НҮБ-ын ХААБ-ын малын эрүүл мэндийн онцгой удирдлагын төв 2021 онд боловсруулсан. Энэхүү үнэлгээг хийснээр Мал, амьтны эрүүл мэндтэй холбоотой бэлэн байдлыг сайжруулах, төлөвлөгөөг боловсруулах, техникийн дэмжлэг, сургалтын арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах юм.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!