Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд 2023 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын үр дүнг үнэлэх, оролцогч талуудын хооронд туршлага солилцож дараагийн улирлын сургалтын үр дүн, зохион байгуулалтыг сайжруулах арга замыг олж тогтоох зорилго бүхий уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газар, Сургалтын комисс, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Хувийн мал эмнэлгүүдийн холбоо ТББ, сургалт эрхлэх байгууллагууд болох Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Гарааны праймер ХХК, ХААИС-ийн ЭЗБС, ХААИС-ийн МЭС, Эдийн засаг хөгжил сургалт судалгааны ТББ, Хөдөө аж ахуйн инноваци, технологийн парк, Хөдөө аж ахуйн Боловсрол судлалын нийгэмлэгийн 35 эмч, мэргэжилтэн, багш нарын төлөөлөл оролцлоо.