Мэдээ мэдээлэл
Тэртээх 1923 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Ардын Засгийн Газрын 6 дугаар хуралдааны шийдвэрээр тэр үеийн Сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтсийг байгуулж, 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар”-ыг бие даалган байгуулж, өргөжүүлэн зохион байгуулсан нь Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны Мал эмнэлгийн салбарын үүсэн хөгжих тулгын чулууг тавьсан түүхэн тэмдэглэлт өдөр байсан юм.
Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!