Мэдээ мэдээлэл
ДЗОУБ-аас АНУ-ын хүмүүнлэгийн товчооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Уур
амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд орон нутгийн малын эмч нарыг
чадавхижуулах сургалтыг Увс, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь аймагт Мал эмнэлгийн
ерөнхий газар, орон нутгийн удирдлагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
2023 оны 3 - 5 дугаар сарын хооронд нийт 5 аймгийн Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний
нэгжийн 268 малын эмч онол, дадлага хосолсон сургалтад хамрагдлаа. Тус сургалтаар орон нутгийн
мал эмнэлгийн үйлчилгээний нэгж (МЭҮН)-ийн малын эмч, төрийн болон хувийн хэвшилд
ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүдэд шинэ болон дахин сэргэж байгаа малын халдварт, гоц
халдварт, шимэгчтэх өвчнүүдийн талаар шинэ мэдлэг ойлголтыг түгээж, оношилгоо, урьдчилан
сэргийлэлтийн шинэ арга ажиллагааны талаарх чадварыг нэмэгдүүлэх, малын нөхөн үржихүйн
шинэ арга ажиллагаа, жижиг амьтны мэс ажилбарын арга зүйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдаар
дамжуулан хүргэлээ.
Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!