Оролцоот Эпидемиологийн танилцуулах сургалт

2023/05/18

Байршил: Дорнод аймаг, 2023.03.03-03.14, 11 өдөр
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Хүмүүнлэгийн 
Товчооны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд 
МЭЕГ-тай хамтран “Оролцоот эпидемиологи”-ийн сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа.
Орон нутгийн мал эмнэлгийн албаны халдварт өвчний тандан шинжилгээ, хяналтыг сайжруулах, 
хил дамнан халдварладаг малын халдварт өвчнүүдийг иргэдийн оролцоотойгоор эрт илрүүлэх
чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн, Халхгол, Баяндун, Баянтүмэн, 
Чойбалсан, Булган сумын нийт 20 малын эмч, мэргэжилтэн тус сургалтад хамрагдсан байна. 
Тус сургалтаар оролцогч 20 малын эмч сургалтын дадлага ажлаар дамжуулан тухайн орон нутгийн
4 суманд /Булган, Чойбалсан, Баянтүмэн, Хэрлэн/ малын өвчлөлийн тандан судалгаа хийж, мэдээ
тайланг орон нутгийн Мал эмнэлгийн газарт тайлагнаж ажиллалаа. Мөн Оролцоот Эпидемиологийн 
мастер сургагч багш Б.Энхтуяагийн удирдлага дор Оролцоот Эпидемиологи аргачлалаар ДЗОУБын өмнөх төслийн хүрээнд сургагч багшаар суралцсан Говь-Алтай, Увс, Дундговь аймгийн тус бүр 
нэг малын эмчийг сургагч багшаар бэлдсэн байна. Цаашдаа хэрэгжүүлэгч болох малын эмч нар 
Олон улсын PENAPH байгууллагаас гэрчилгээ хүлээн авч оролцоот эпидемиологи (PDS/PE)-ийн 
Олон улсын хэрэгжүүлэгч болох юм. 
МЭЕГ-аас тус сургалтыг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтад тооцож, 3 багц цаг 
олгохоор хөтөлбөрийг баталж хамтран ажиллаж байна. 
Зохион байгуулагч: 
ДЗОУБ - Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн баг, Мал эмнэлгийн ерөнхий 
газар, Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар
Оролцогч: Дорнод аймгийн Баянтүмэн, Хэрлэн, Халхгол, Баяндун, Баянтүмэн, Чойбалсан сумын 
20 малын их, бага эмч.
Сургагч багш: 
Б. Энхтуяа, Малын их эмч, магистр ОЭ-ийн мастер багш
Увс, Говь-алтай, Дундговь аймгийн сургагч багшаар бэлтгэгдэж буй 3 малын эмч.
- О.Хулан, Увс аймгийн Мал эмнэлгийн газар, малын их эмч,
- Р.Бүрэнбаясах, Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газар, малын их эмч,
- М.Баянжаргал, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газар, малын их эмч

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!