Монгол улсад БНХАУ-ын SINOPHARM эмийн үйлдвэрээс 2,5 сая тун цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр боллоо.

2024/03/25

  Монгол улсад үүсээд буй зудын нөхцөл байдал, гоц халдварт хонины цэцэг өвчин тархах эрсдэл өндөр байгааг харгалзан үзэж, хоёр улсын нөхөрсөг харилцааны үүднээс БНХАУ-ын дэлхийн тэргүүлэх үйлдвэр болох SINOPHARM эмийн үйлдвэрээс олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан 2,5 сая тун хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улсад буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр боллоо.

  МЭЕГ-аас уг вакцины дээжийг хүлээн авч, Мал эмнэлгийн эмийн сорил баталгаажуулалтын улсын лабораторид шинжлүүлэн эрсдэл бүхий аймаг сумдад цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!