🌞🌞🌞Наурыз мейрамы құтты болсын!

2024/03/22

📣Эрхэм хүндэт Казак түмэндээ, Kaзак малын эмч нар, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, албан хаагч нартаа ирж яваа цагийн 🌞🌞🌞Нарны баярын мэндийг хүргэе.
🇲🇳Монгол улсын хэмжээнд нийт 150 гаруй казак малын эмч, мэргэжилтнүүд, албан хаагчид мал эмнэлгийн салбарт амжилттай ажиллаж, Монгол улсын мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ.
✅Та бүхэндээ мал эмнэлгийн салбарын малын эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
👏👏👏Наурызын баяр танай гэр бүлд аз хийморь авчрах болтугай!
МЭЕГ-ын дарга, Монгол улсын ерөнхий малын эмч Аюушжавын Нарантуяа

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!