📣📣📣ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН: МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТОД МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ҮҮРЭГ НЭН ЧУХАЛ ЮМ.

2024/04/08

✍️Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөв. Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун оролцож мал эмнэлгийн салбарт 2023 онд үйл ажиллагаа, үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээ, ажлаараа бусдыгаа тэргүүлсэн Мал эмнэлгийн байгууллагуудад шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
✅Мал эмнэлгийн салбартаа 2023 онд тэргүүн байрыг Л.Оюун-Эрдэнэ даргатай Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар, дэд байрыг С.Ариунтөгс дарга Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар, гутгаар байрыг Л.Уртнаст даргатай Орхон аймаг, А.Саруулжаргал даргатай Архангай аймгийн Мал эмнэлгийн газар тус тус эзэлсэн байна.
✅ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун зөвлөгөөний үеэр мал эмнэлгийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцуулж УИХ-аас 2023 онд “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийг хэлэлцэн батлагдсанаар Мал эмнэлгийн хяналтын бүтэц тогтолцоо бүрдэж салбарын хуулиудын уялдаа сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын жишгээр явуулах боломжтой болсон төдийгүй өнгөрсөн онд малын халдварт, гоц халдварт өвчлөл буурснаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, махны экспорт түүхэндээ анх удаа 80 мян.тн хүргэн амжилттай ажилласан байна.
✅Дээрх амжилтыг бататгахын тулд хамгаалалтай аж ахуйг бүс нутгуудад хөгжүүлэн дэмжих, холбогдох заавар дүрэм журмыг гарган мөрдүүлэх, тухайн бүс нутгийг малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон олон улсад эрүүл статустай болохыг баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлж экспортыг нэмэгдүүлэн улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулахад Мал эмнэлгийн алба ялангуяа төв орон нутгийн Мал эмнэлгийн байгууллагуудыг удирдаж байгаа Та бүхний үүрэг оролцоо нэн чухлыг онцлон хэллээ.
✅Арга хэмжээний үеэр мал эмнэлгийн төр, хувийн хэвшлийн салбарт олон жил үр бүтээлтэй 20-иос дээш ажилласан ажил, мэргэжлийн туршлагатай малын эмч, мэргэжилтэн нарт мэргэшлийн зөвлөх зэргийн үнэмлэх, тэмдэгийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!