📣 📣 📣 ХАЛДВАРТ, ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯАРАЛТАЙ БОЛОН ТӨЛӨВЛӨГӨӨТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН МЭДЭЭ

2024/04/14

✍️ Төлөвлөгөөт дархлаажуулалт:
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний дархлаажуулалтын төлөвлөгөөгөөр 2024 онд 20.7 сая толгой мал хамрагдахаар төлөвлөсөн.
4 дүгээр сарын байдлаар орон нутагт Колибактериоз, иж балнад боом, дотрын халдварт хордлого, шөвөг яр, дуут хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт технологит хугацаанд хийгдэж байна.
✍️ Яаралтай дархлаажуулалт:
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Дундговь (9), Өвөрхангай (15/16), Төв (1/2), Хэнтий (1), Дорноговь (3), Архангай (1), Баянхонгор (5), Өмнөговь (11),Говь-Алтай(2) нийт 13 аймгийн 73 суманд 1,575,369 толгой бог хамруулахаас 1,272,665 толгой бог хамруулж, 80.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
✅ Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт Баянхонгор аймгийн Баянлиг, Богд суманд 45000 толгой бог хамруулахаас 43900 толгой бог хамруулж, 97.5 хувийн гүйцэтгэлтэй тарилга хийгдлээ.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!