ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

2024/04/22

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН

АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд баримт бичгээ цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээсэн эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ:

Хугацаа: 2024 оны 04 сарын 26-ны өдрийн 17:30 цаг хүртэл

  • Хүлээн цахим авах хаяг: Buyantogtokh@vet.gov.mn цахим шуудан
  • Холбоо барих утас: 261510

ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын төрөл

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Албан тушаалын тодорхойлолт

Орон тоо

1.     

Мал эмнэлгийн ерөнхий газар

Тархвар зүй, мэдээлэл, судалгаа, статистикийн газар

Өвчний оношилгоо, тандалт, мал эмнэлгийн лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс түшмэл,

ТЗ-7

Энд дарж үзнэ үү.

1

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!