МАЛЫН ЭМЧИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023/05/11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд МЭЕГ, Сургалтын комисс, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран малын эмчийн итгэмжлэлийн сургалтыг зохион байгуулж байна. Хичээлийн хөтөлбөрт мал эмнэлгийн бизнес менежмент, зөөлөн ур чадвар, хууль эрх зүй, мал амьтны халдварт болон шимэгчтэх өвчин, тархвар зүй, мал амьтны тавлаг байдал, эмнэлзүйн үзлэг, эмгэг анатомийн задлан шинжилгээ, төл, том малын халдваргүй өвчин, хордлого, бодисын солилцооны эмгэг, мал эмнэлгийн нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эмийн зохистой хэрэглээний чиглэлээр нийт 26 цагийн лекц, 14 цагийн дадлага, лабораторийн сургалтыг  МЭХ-ийн эрдэмтэн, судлаачид удирдан явуулж байна. Энэ удаад Улаанбаатар, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Сүхбаатар, Архангай, Төв, Булган, Орхон, Дорнод Архангай, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн 61 малын эмч, мэргэжилтэн сургалтад хамрагдаж байна.

Сургалт амжилттай үргэлжилж байна.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!