Санамж бичигт мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтэн, албан хаагчид мал эмнэлгийн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамрагдах, улмаар хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх суурь тавигдах юм.