📣📣📣МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2024/05/16

✍️ Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч нарт “Орон нутгийн мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах” сэдэвтэй нэгдсэн сургалтыг анх удаа хийлээ.
✅ Сургалтад улсын байцаагч, тархвар зүйч нийт 500 гаруй албан хаагчид оролцлоо.
✅Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулж байна.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!