Инфо Сек Плас ХХК нь аудитын дүнг МЭЕГ-ын удирдлагуудад танилцууллаа. Тус систем нь маш чухал үүргийг гүйцэтгэж байгааг тодорхойлон, цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцлоо. Энэхүү систем нь Монгол улсад хэрэгжиж байгаа төрийн байгууллагуудын цахим системүүдтэй холболт хийж, цаашид мэдээлэл солилцоход саадгүй болохыг гүйцэтгэгч талаас онцолж,аюулгүй байдлыг хангах, тогтмол хөгжүүлэлт хийж ажиллах саналыг танилцууллаа.