📣 📣 📣 МАЛЫН ЭМЧ, МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАРХВАР ЗҮЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024/05/23

✍️ ✍️ ✍️ Мал эмнэлгийн ерөнхий газар нь ‘Дэлхийн зөн Монгол’ ОУБ-тай хамтран CRC төслийн хүрээнд "Тархвар зүйн судалгааны аргазүй" сургалтыг Дорнод, Дундговь, Говь-Алтай, Увс аймагт 2024 оны 4 сарын 8-наас 5 сарын 1-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Сургалтад тус аймгуудын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжийн нийт 350 малын эмч, мэргэжилтэн хамрагдаж, мал эмнэлгийн тархвар зүйн талаарх мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.
✅ Сургалтанд хамрагдсан малын эмч, мэргэжилтнүүд нь тархвар зүйн арга аргачлалыг ашиглан мал эмнэлгийн арга хэмжээг төлөвлөх, үнэлэх, халдвар гарсан үед дэгдэлт болон шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг хийх ур чадвар эзэмшсэнээр орон нутгаас ирүүлсэн халдварт өвчний мэдээлэлд дүн шинжилгээ хийн тархвар зүйн судалгаанд үндэслэн гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай, оновчтой төлөвлөх боломж бүрдэж байна.
✅ Сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар нь оролцоот эпидемиологийн мастер багш, сургагч багш нартай хамтран явуулж, сургалтад оролцогчдоос мэдлэг баталгаажуулах сорил авч, багц цагийг тооцон олгох нөхцөл бүрдүүллээ.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!