📣📣📣МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024/05/23

🇲🇳Монгол улсад 2021 онд улсын хэмжээнд бүх аймгийн 280 гаруй суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин тархсан.
🐄🐂Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022, 2023 онд улсын хэмжээнд бүх үхэр, гахай, цаа бугыг жилд хоёр удаа дархлаажуулснаар 2023 онд өвчлөл дахин бүртгэгдээгүй.
✍️Иймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны хуралдаанаар дэмжсэнээр газрын дарга, ерөнхий малын эмчийн шийдвэрээр 2024 онд улсын хэмжээнд өвчлөмтгий бүх үхэр, цаа буга, гахайг хоёр удаа дархлаажуулснаар шийдвэрлэж, хаврын дархлаажуулалтыг 5 сарын 25-наас улсын хэмжээнд эхэлж байна.
✅Малчид, мал бүхий иргэд олон улсын худалдааны хоригтой мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс мал сүргээ урьдчилсан сэргийлж дархлаажуулалтад малаа бүрэн хамруулахыг уриалж байна.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!