

Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчин 2021 онд улсын хэмжээнд бүх аймгийн 280 гаруй суманд тархаж эндемик хэлбэртэй болсон. Дээрх өвчнүүдтэй тэмцэх стратеги батлан хэрэгжүүлсний үр дүнд 2024 он гарсаар өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна. Иймд дээрх өвчнүүдийн байгалийн вирусийн эргэлтийг тогтоох зорилгоор жил бүр халдвар илрүүлэх тандалтыг зохион байгуулдаг бөгөөд 2024 оны төлөвлөгөөт тандалтыг МЭЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу бүх сумдыг хамруулан зохион байгуулж байна.