📣 📣 📣УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийг ёсчлон баталлаа.

2024/06/07

✅Хүн, малын эм олон жил нэг хуулиар хамтдаа зохицуулалттай явж ирснийг салгаж мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохицуулалтыг тусад нь болгож энэ удаагийн Засгийн газар санаачлан УИХ-р батлуулснаар хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал зохицуулалт боллоо.
✅Мөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлоход мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгохоор боллоо.
✅Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийн улсаас гамшгийн нөхцөл байдал үүссэн үед олон улсын эрх бүхий лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс шууд худалдан авч болох зохицуулалт орууллаа.
👏👏👏Мал эмнэлгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачлага гарган ажилласан ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун болон яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын холбогдох албан хаагч нарт мал эмнэлгийн салбарын нийт мэргэжилтэн, албан хаагч, малын эмч нарын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!