Төгсөгч нь Монгол улсын хэмжээнд мал эмнэлгийн ажил, үйлчилгээг хууль, эрх зүйн хүрээнд төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадвар, дадал бүхий цогц чадамжийг эзэмшсэн байх ба сүүлийн жилүүдэд Мал эмнэлгийн сургууль нь төгсөгчийн энэхүү чадамжийг гардан гүйцэтгэлээр үнэлэн төгсгөж буй нь хөтөлбөрийн оролцогч талуудын талархалыг хүлээгээд байгаа юм.