БНСУ-ЫН БҮСИЙН ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН “БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2024/09/16

🦠Хүн төрөлхтний хөгжил, эрүүл мэндэд тулгарч буй томоохон асуудлын нэг бол бичил биетний тэсвэржилт юм.
🌎Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), БНСУ-ын “Animal and Plant Quarantine Agency”-тай хамтран Бичил биетний тэсвэржилт сэдэвт сургалт хэлэлцүүлгийн БНСУ-д зохион байгуулж, манай улсаас МЭЕГ-ын Өвчний оношилгоо, тандалт, мал эмнэлгийн лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхгэрэл оролцлоо.
✍️Хэлэлцүүлэгт Малайз, Мьянмар, Энэтхэг, Бутан, Монгол, Шри-Ланка улсын тухайн асуудал хариуцсан албан хаагчид оролцож, Бичил биетний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинжилгээний арга зүй, цаашид хийх төлөвлөгөөний талаар танилцуулж, орчин үеийн шинжилгээний арга, аргачлал, багажит оношилгооны аргууд, дата менежментийн чиглэлээр сургалтыг явуулсан байна.
💊Антибиотикийн хэрэглээг үндэсний түвшинд хянах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд шаардлагатай бодлого, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэхэд энэхүү сургалт, хэлэлцүүлэг томоохон түлхэц болно.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!